Сүүлийн 24 цагийн хугацаанд 2737 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 202 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.
Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр 6 эмэгтэй, 4 эрэгтэй, нийт 10 хүн энджээ. Харин 5680 иргэн эдгэрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 1645 нь Улаанбаатар хотод, 1092 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутгаас Булган аймагт 188 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 20 867 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1127, хүүхэд 3649 байна.
Харин нийт эмчлүүлэгчдийн 12 987 нь хөнгөн, 5908 нь хүндэвтэр, 1758 нь хүнд, 314 хүн маш хүнд оноштой байгаа юм. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 44 122 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.