Ж.Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлнэ

оруулсан Алсын Хараа

/TASS/. АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ индрээс үг хэлнэ гэж Цагаан ордны хэвлэлийн алба даваа гарагт мэдээлсэн байна.

Тэрбээр НҮБ-ын ЕА-д үг хэлэхээр есдүгээр сарын 21-ний мягмар гарагт Нью-Йорк хотыг зорих аж.

АНУ-ын Засгийн газар цар тахалтай хийж буй тэмцэл, вакцинжуулалтын асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалтыг энэ сард  зохион байгуулахыг санал болгохоор төлөвлөж байгаа тухай “Politico” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Вашингтон энэ уулзалтыг НҮБ-ын ЕА-н 76 дугаар чуулганы хүрээнд есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт хийх төлөвтэй байна. АНУ коронавирустэй хийж буй тэмцэлд хэд хэдэн чиглэлээр уялдаа холбоог сайжруулах асуудлыг бусад улс оронтой хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

“Washington Post” сонинд мэдээлснээр, дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар товложээ.

НҮБ-ын ЕА-н 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо өнөөдөр нээгдэж байгаа бөгөөд есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд өндөр түвшний долоо хоногоор үргэлжилнэ. Өнгөрсөн онд коронавирусний халдвар тархсантай холбоотой хязгаарлалтын улмаас 75 жилийн ойн баярын хуралдааны нээлтийг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Энэ жил олон тооны хүндэт зочид ирэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих