Туул голд урссан иргэнийг осгосон байдалтай эсэн мэнд олжээ

оруулсан Алсын Хараа

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Туул голд урссан иргэнийг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны харьяат 19 настай А нь өнгөрсөн шөнө 00:24 цагийн үед усанд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Энэ дагуу алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж, түүнийг Туул голын салаанд осгосон байдалтай байсныг эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөн өнгөрсөн Бямба гаригт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины амралтын гүүр, Туул голд 32 настай Т нь согтуурсан үедээ осолдсон байна. Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Сэтгэгдэл бичих