Беларусь ОХУ-аас 1 тэрбум гаруй ам.долларын зэвсэг худалдаж авна

оруулсан Алсын Хараа

/BelTA/. ОХУ-аас нэг тэрбум гаруй ам.доллароор зэвсэг худалдаж авахаар төлөвлөж байгаа тухай Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ням гарагт “Өрнөд-2021” цэргийн сургуулилалтын талбайд зочлохдоо сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрбээр саяхан Моксвад айлчилж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний үеэр “C-400” цогцолборыг Беларусьт нийлүүлэх хэтийн төлөв зэрэг батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлуудад ихээхэн анхаарал хандуулсан болохыг Лукашенко онцолсон байна.

"Энэ асуудал хоёр үе шаттай. Бид хэлэлцээ хийж, “С-400”-г худалдаж авахаар төлөвлөж байна. Владимир Путинтэй хэлэлцээ хийх үеэр батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын асуудалд маш их анхаарал хандуулсан. Одоо манай баруун хил "С-300" системээр бүхэлдээ бэхлэгдсэн байна. Гэвч өмнөд чиглэл нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Бид Беларусь, Оросын генералуудтай энэ асуудлыг хэлэлцсэн” гэж тэрбээр хэлжээ.

Александр Лукашенко мөн 2025 он гэхэд Беларусь улсад нийлүүлэх зэвсгийн бүх жагсаалтыг тохиролцсонд ОХУ-ын удирдлага, арми, цэргийн аж үйлдвэрийн цогцолборт талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл бичих