Улаанбаатар хотод 1071, орон нутагт 1280 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2351 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 420 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.

Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр 5 эмэгтэй, 5 эрэгтэй, нийт  хүн 10 энджээ. Шинээр илэрсэн тохиолдлын  1071 нь Улаанбаатар хотод,  1280 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 21 673 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1081, хүүхэд  3047 байна.

Харин нийт эмчлүүлэгчдийн  14 090 нь хөнгөн, 5615 нь хүндэвтэр, 1682 нь хүнд,  286 хүн маш хүнд оноштой байгаа юм. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн   41 534 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл бичих