Л.Оюун-Эрдэнэ: Нэг ч сайд огцруулахгүй, Засгийн газар тогтвортой ажиллана

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын нэр бүхий сайдтай хариуцлага тооцож, огцруулна гэсэн мэдээлэл гараад байгаа.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Ажил олгогч эздийн холбоо, мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй уулзах үеэрээ энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш.  Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй”  хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих