Лос-Анжелес хотын 12-оос дээш насны сурагчдыг вакцинжуулахаар болжээ

оруулсан Алсын Хараа

/The Washington Post/. АНУ-ын сургуулийн хоёр дахь том систем болох Лос-Анжелес хотын сургуулийн нэгдсэн дүүрэг 12 ба түүнээс дээш насны сурагчдыг коронавирусний вакцинд хамруулахаар болсон талаар пүрэв гарагт мэдэгджээ.

Сургуулийн нэгдсэн дүүргийн Боловсролын зөвлөлөөс баталсан захирамжийн дагуу эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаантай сурагчдаас бусад 12 ба түүнээс дээш насны бүх сурагчийг ирэх оны нэгдүгээр сарын 10 гэхэд коронавирусний вакцинд бүрэн хамруулахаар төлөвлөжээ.

Ингэснээр тус сургуулийн дүүрэг нь вакцинд хамрагдах боломжтой сурагчдыг “COVID-19"-ийн вакцин хийлгэхийг шаардаж эхэлсэн улсын хамгийн том дүүрэг болж байна.

Тус хотын сургуулийн нэгдсэн дүүрэгт Лос-Анжелес болон бусад хотын цэцэрлэгийн наснаас 12 дугаар анги хүртэлх 640 мянга гаруй хүүхэд суралцдаг 1000 гаруй сургууль, цэцэрлэг багтдаг ажээ.

Сэтгэгдэл бичих