Японд “Эта” хувилбарын анхны тохиолдлууд илэрлээ

оруулсан Алсын Хараа

/Kyodo/. Японд коронавирусний “Эта” хувилбарын 18 тохиолдол илэрснийг тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ. Улсын хэмжээнд уг хувилбараар халдварласан анхны тохиолдлууд бүртгэгдэж буй нь энэ юм.

“Эта” хувилбар 12 дугаар сараас хойш олон оронд илрээд байгаа юм. Мөн Энэтхэгт анх илэрсэн “Каппа” хувилбараар энэ сарын 3-ны байдлаар Японд 19 хүн халдварласан байна.

Тухайлбал, зургаадугаар сард Японы төв нутгийн Миэ мужид “Каппа” хувилбараар тусгаарлах байрнаас гадна халдварласан нэг тохиолдол илэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд эдгээр хоёр хувилбарын аль алийг нь анхааралтай ажиглах хувилбаруудын ангилалд оруулаад байгаа юм.

Сэтгэгдэл бичих