АНУ-ын 49 муж улсад коронавирусний “Мю” хувилбар тархжээ

оруулсан Алсын Хараа

/Fox News/. Колумбид энэ оны нэгдүгээр сард анх илэрсэн коронавирусний “Мю” хувилбар АНУ-ын 49 муж улсад тарсан байна гэж мэдээллээ. Харин Небраска нь халдварын ийм хувилбар бүртгэгдээгүй АНУ-ын цорын ганц муж улс болж буйг онцолсон байна.

Коронавирусний “Мю” хувилбар нь дэлхийн олон оронд тархаад буй “Дельта” хувилбараас илүү халдварлах чадвартай болохыг мэдээлэлд дурджээ.

АНУ-ын Калифорни муж улсад “Мю” хувилбарын хамгийн олон буюу 384 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний зэрэгцээ тус улсад долоодугаар сарын дунд үеэр коронавирусний “Мю” хувилбарын тархалтын оргил үе тохиожээ.

Сэтгэгдэл бичих