/RT/. Сербийн теннисчин Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээний (US Open) хагас шигшээд хамгийн сүүлд шалгарлаа.
Мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд нэгдүгээрт бичигддэг Жокович 1/4 шигшээ тоглолтод Италийн Маттео Берреттиниг 5:7, 6:2, 6:2, 6:3 оны харьцаатай хожжээ.
Хагас шигшээд Сербийн теннисчин дэлхийн чансаанд дөрөвдүгээрт жагсдаг Германы тамирчин Александр Зверев, Оросын Даниил Медведев (2), Канадын Феликс Оже-Альяссим (12) нартай тоглоно.
Долоодугаар сард Жокович Уимблдоны тэмцээнд гурав дахь удаагаа дараалан түрүүлж, Испанийн тамирчин Рафаэль Надаль, Швейцарын тамирчин Рожер Федерертэй эн зэрэгцэн "Их дуулга" -д 20 дахь түрүүгээ авсан юм.