“COVID-19”-ийн асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна

оруулсан Алсын Хараа

/TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа шинэ коронавирусний цар тахалтай хийж буй тэмцэл болон вакцинжуулалтын асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг санал болгохоор төлөвлөж байна гэж “Politico” сонин эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы хүрээнд есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт хийх төлөвтэй байна.

АНУ-ын эрх баригчид дэлхий даяар коронавирустэй хийж буй тэмцэлд хэд хэдэн чиглэлээр уялдаа холбоог сайжруулах талаар бусад улс орнуудтай хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Вашингтон хөгжиж буй орнуудад “COVID-19”-ийн вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, вакцины үйлдвэрлэлийг сайжруулах арга зам, тусламж шаардлагатай байгаа орнуудад шаардлагатай эмийн хангамжийг нэмэгдүүлэх, түүнчлэн өвчинтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажилд олон улс хамтран ажиллах асуудалд ихээхэн анхаарал хандуулахаар төлөвлөж байна гэж “Politico” сонинд онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын засаг захиргаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулах төлөвлөгөөгөө хэд хэдэн оронд мэдэгдсэн боловч одоогоор албан ёсоор урилга илгээгээгүй байгаа аж.

Сэтгэгдэл бичих