/Anadolu/. Словак улсад 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний вакцинд өнөөдрөөс эхлэн хамруулж болно гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Владимир Ленгварский мэдэгджээ.
Тэрбээр эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу уг шийдвэрийг гаргасан байна.
Түүнчлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг олон сарын өмнө эхлүүлсэн тухай В.Ленгварский дурдаад, 5-11 насны хүүхдүүдийг эцэг эх болон эмчийн зөвшөөрлийн дагуу вакцин хийлгэж болохыг онцолжээ.
Мөн коронавирусний вакцины гурав дахь тунг ирэх долоо хоногоос тарьж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн байна.