Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дахин хойшиллоо

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 10:00 цагт болох товтой байв.

Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж.Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны аравдугаар сарын 6 -ны өдрийн 10:00 цагт товлосон байна.

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын Дээд шүүх энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан билээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл бичих