Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Баянзүрх багийн “Оргот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 51 км-т /-т газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тодруулж хэлбэл, энэ сарын 7-ны өдөр 08:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын байгууллагад мэдэгджээ.
Уг асуудлаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Хоныратаас тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэлээ.