ШУУД: З.Энхболдын хамааралтай гэх "Страто" ХХК-ийн талаар болон түүний төрсөн дүүтэй хамааралтай хэд хэдэн ноцтой баримтыг эдийн засагч Л.Наранбаатар дэлгэлээ. zuv.mn /2020.03.13/
Тэрбээр "Би сонгуульд нэр дэвшинэ. Тэгэхдээ эдийн засгийн алуурчин З.Энхболдын нэр дэ.шсэн газар нь очиж өрсөлдөнө хэмээв. Улмаар "З.Энхболд улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан, өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан нийтийн эрх ашгийг хохироосон байж болзошгүй мэдээллийг ТЕГ, АТГ, УЕП байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.
Эхнийх нь “Страто” компани. Энэ компанийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой хамтран ажиллаж, хоёр компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Шивээ овоо суманд орших Страто компани нүүрс угаалт явуулж байна. Компанийн 37 хувийг З.Хишигтогтохтой хамаарал бүхий А.Баттүшиг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь Монгол Улсын хоёр компани эзэмшдэг. Энэ нь үндэсний компани биш, 50 хувь нь Хятадын хөрөнгө оруулалттай. Страто компанийг З.Энхболд байнга өмгөөлж, хамгаалж ярьдаг. Хамгийн сүүлд эл компани АМНАТ-ыг З.Энхболдоор лоббидуулж татвараас мултарсан." гэв.
ШУУД: З.Энхболдын хамааралтай гэх "Страто" ХХК-ийн талаар ноцтой баримтыг эдийн засагч Л.Наранбаатар дэлгэж байна
Posted by Зөв.мн on Thursday, March 12, 2020