Улсын хэмжээнд есдүгээр сарын долооны байдлаар газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна.
Үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 24, дизелийн түлш 31, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 526.46-550.55 доллар буюу баррель нь 69.29-72.46 ам.долларын хооронд хэлбэлзжээ.
Өнөөдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 72.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 69.29 ам.доллар/баррель ханшаар худалдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.06 хувь, “WTI” төрлийн газрын тос 0.80 хувиар нэмэгдсэн байна.