/CCTV/. БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми (ХАЧА), түүнчлэн Монгол, Пакистан, Тайландын Зэвсэгт хүчин оролцож буй "Shared Destiny 2021" олон улсын энхийг сахиулах сургуулилалт даваа гарагт Хятадын Хэнань мужид эхэллээ.
Энэхүү сургуулилалтыг Цюэшань хошуун дахь ХАЧА-ийн хуурай замын цэргийн ангиудад хийх бөгөөд Хятад улсын зохион байгуулсан энхийг сахиулах анхны сургуулилалт болж буй юм. Дөрвөн орны цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах бүрэлдэхүүнд хамгийн их тулгардаг даалгавруудыг гүйцэтгэнэ.
Тодруулбал, сургуулилалтад оролцогчид байлдааны ажиллагааны талбарт хамтарсан тагнуул явуулах, нутаг дэвсгэрт эргүүл хийх, цуваа, ачааны цувааг дагалдан явах, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, террорист аюул заналд хариу арга хэмжээ авах, түр бэхлэлт, бааз барих, байлдааны талбараас эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт хийх, мөн халдварт өвчний эсрэг арга хэмжээ авах тактик боловсруулна.
Сургуулилалт есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сургуулилалтад оролцож буй цэргийн албан хаагчдын нийт тоог мэдээлээгүй байна.