/NHK/. Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Бразил болон Аргентины шигшээ багийн тоглолтыг эхэлснээс нь хэдхэн минутын дараа зогсоожээ.
Тодруулбал, Аргентины дөрвөн хөлбөмбөгчин “COVID-19”-той холбоотой асуумжийг худал мэдээлсэн хэмээн Бразилын эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн байна. Тус улсын хувьд Их Британиас ирж буй зорчигчдыг хилээр нэвтэрсний дараа 14 хоногийн хугацаанд тусгаарлалтанд байхыг шаардаж байгаа бөгөөд тухайн тоглогчдыг саяхан Англид очсон талаараа мэдээлээгүй болохыг онцолжээ.
Бразилын эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дээрх шийдвэрийг Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси болон Бразилын хөлбөмбөгчин Неймар зэрэг тамирчид эсэргүүцсэн хэдий ч урьдчилсан шатны тоглолтыг үргэлжлүүлээгүй байна.
“Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ шийдвэрийг сонссоны дараа ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэж Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооноос /CONMEBOL/ мэдэгдэв.
Ташрамд дурдахад, Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан шатны уг тоглолт Бразилын Сан-Паулу хотод ням гарагт болж байсан юм. Мөн хөлбөмбөгийн ДАШТ ирэх онд Катар улсад болно.