Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

оруулсан Алсын Хараа

Өмнөговь аймгийн Сэврэй сумаас зүүн хойд зүгт 41 километрын зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөл өчигдөр 15.00 цагт болсныг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм.

Сэтгэгдэл бичих