Хятад улс Бээжинд хөрөнгийн бирж байгуулна

оруулсан Алсын Хараа

 /Xinhua/. Хятадын эрх баригчид нийслэл Бээжин хотдоо шинэ хөрөнгийн бирж байгуулахаар төлөвлөж байна.

Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 2-нд нээгдсэн Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэнд дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгджээ.

"Бид жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн инновацын хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, шинэ биржээс гадуурх үнэт цаасны зах зээлийн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн сацуу Бээжинд хөрөнгийн бирж байгуулж, шинэлэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үйлчлэх томоохон тавцан байгуулна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Хятад улсын хөрөнгийн гол биржүүд Шанхай, Шэньжэн, Хонконгт байрладаг. Үүнээс гадна, Далянь, Жэнжоу, Шанхай зэрэг хэд хэдэн хотод түүхий эдийн биржтэй.

Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн бол энэ салбартаа дэлхийн хамгийн том үзэсгэлэн юм. Үзэсгэлэн есдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Бээжинд болно.

Сэтгэгдэл бичих