Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн өнөөдөр болж байна.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа, Марокко улсын таеквондоч Эс-Саббар Соукайна-тай тулалдаж 37: 21-ээр яллаа. Тэрбээр өнөөдөр 18.00 цагаас хүрэл медалийн эрхийн төлөөх тулааныг Тайландын тамирчинтай хийхээр болов.