Коронавируст халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд  3805 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа.

Энэ нь коронавируст халдвар Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 912 нь Улаанбаатар хотод, 2893 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2570 хүн эдгэрсэн бол коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр  дөрвөн хүн нас барж, нийт нас баралт 948 болжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 15 136 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 442, хүүхэд 2332 байна.

 Харин нийт эмчлүүлэгчдийн 9563 нь хөнгөн, 4241 нь хүндэвтэр,  нь хүнд, 237 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 20 714 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл бичих