Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэрийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэмерон Ахмад мэдээлжээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо эхнэр Софид нь вирусний гаралтай өвчний шинж тэмдэг илэрсний дараа өөрийгөө тусгаарлаж, гэрээсээ ажлаа хийхээр шийдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Трюдогийн эхнэр Их Британиас саяхан ирсэн бөгөөд лхагва гаргийн шөнө “бага зэрэг халуурч, ханиадны шинж тэмдэг" илэрсэн байна.
Ахмадын мэдээлснээр, Трюдод өвчний шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа боловч тэрбээр эхнэрийнхээ адил гэртээ 14 хоног тусгаарлагдана гэжээ.
bloomberg.com