Монголын таеквондогийн тамирчид өнөөдөр Токиод тулалдана

оруулсан Алсын Хараа

Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн Макүхаре Мэссэгийн В танхим /Makuhari Messe Hall B/-д болж байна.

Монголын таеквондогийн баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа Узбекстаны тамирчин З.Исаковатай, эрэгтэйчүүдийн 61 кг жинд ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ, Италийн тамирчин Боссолотой хоёрын давааны тулаанаа тус тус хийхээр боллоо. Тулаан Токиогийн цагаар 12 цагаас эхэлнэ.

Сэтгэгдэл бичих