НҮБ-ын төв байрны ажилтнуудын дунд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрлээ. Вирус Филиппиний төлөөлөгчийн газрын ажилтнаас илэрсэн байна.
Ажилтных нь шинжилгээний хариу эерэг гарсан тухай Филиппиний төлөөлөгчийн газрын захидалд дурджээ. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын төв байрыг зорьсон бөгөөд тэнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдсан аж. Тухайн үед төлөөлөгчийн газрын ажилтанд өвчний шинж тэмдэг илрээгүй байжээ.
Филиппиний төлөөлөгчийн газрын мэдэгдэж байгаагаар, одоогоор бүх ажилтан гэртээ тусгаарлагдсан байгаа аж.
НЬЮ-ЙОРК. /РИА Новости/.