Сүүлийн 24 цагт коронавирусний 3726 тохиолдол илэрлээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 3726 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь коронавируст халдвар Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 916 нь Улаанбаатар хотод, 2810 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр долоон хүн нас барж, нийт нас баралт 944 болжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 14 829 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 471, хүүхэд 2260 байна.

Харин нийт эмчлүүлэгчдийн 9500 нь хөнгөн, 4004 нь хүндэвтэр, 1077 нь хүнд, 248 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 18 239 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Сэтгэгдэл бичих