Франц иргэнтэй ойр байсан 207 хүнээс короновирус илрээгүй

оруулсан Алсын Хараа

"COVID19"-өөр халдварласан франц иргэнтэй онгоцоор хамт ниссэн, ойр байсан, гар барьсан зэрэг нэг, хоёрдугаар хавьтлын 207 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан тухай Засгийн газрын хэвлэлийн алба өнөөдөр /2020.03.13/ мэдээлэв. 

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 12-ны 15.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу "сөрөг" гараад байсан бол өнгөрсөн шөнө 58 хүний шинжилгээний хариу "сөрөг" гарсан байна. Үүнд, Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарласан, английн иргэнээс авсан сорьцын хариу мөн багтаж байгаа аж.

Сэтгэгдэл бичих