“Ремдесивир” эмийн уусмал хэлбэрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө

оруулсан Алсын Хараа

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Ремдесивир” эмийн уусмал хэлбэрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр боллоо.

Тодруулбал,Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад “Ремдесивир” эмийг коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж, үр дүнгээ өгч буй юм. “Ремдесивир” эмийн тарилгын нунтаг хэлбэр багтсан байсныг өнөөдрийн хуралдаанаар уусмал хэлбэр болгон өөрчилжээ. Ингэснээр зах зээл дээр “Ремдесивир” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

Сэтгэгдэл бичих