"Токио-2020" зуны Паралимпын XVI наадмын хөнгөн атлетикийн тэргэнцэртэй уралдах T53 / 100 метрийн төрөлд оролцох Монголын тамирчин П.Энхманлай өнөөдөр бэлтгэлийн талбайд дасгал сургуулилтаа хийж байна.
П.Энхманлай маргааш буюу 9 дүгээр сарын 1-нд Олимпын цэнгэлдэх хүрээлэнд зээрэнцэг шидэлт /F 41/-ийн тамирчин Д.Саруултөгсийн хамт тэмцээндээ хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.