Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарчээ

оруулсан Алсын Хараа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 934.9 сая ам.долларын алдагдалтай гарч, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 52.2 (5.9 хувь) сая ам.доллароор нэмэгджээ.

Тус өсөлтөд анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 499.8 сая ам.доллароор нэмэгдэж, 945.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлсөн байна. Харин урсгал дансны алдагдал энэ оны 6 дугаар сард 412.4 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 268.9 сая ам.доллароор нэмэгджээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 354.4 сая, зарлага 822.1 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 27.1 сая ам.доллароор нэмэгдэж, зарлага 215.5 сая ам.доллароор багаслаа.

Хөрөнгийн данс оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 63.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 12.4 сая ам.доллароор нэмэгдэв. Харин хөрөнгийн дансны ашиг энэ оны 6 дугаар сард 7 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 8.2 сая ам.доллароор багаслаа.

Санхүүгийн дансны тэнцэл 2021 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 768.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 349.4 сая ам.доллароор нэмэгдлээ. Харин санхүүгийн дансны ашиг өнгөрсөн зургаадугаар сард 68.9 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 60.9 сая ам.доллароор багасжээ.

Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний хагас жилд 679.2 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 625 сая ам.доллароор багасаж, 54.2 сая ам.долларын алдагдалтай байв.

Мөн төлбөрийн тэнцэл энэ оны 6 дугаар сард 285.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 272.4 сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Сэтгэгдэл бичих