Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Архангай аймгийн Засаг даргаар Мишкагийн Батжаргалыг томилж, өнөөдөр ажлаа хүлээн авсан байна. Тус аймгийн 11 дэх Засаг даргаар ажиллахаар болсон түүнд ЗДТГ-ын дарга Э.Дашзэгвэ тамгыг хүлээлгэн өгсөн байна.
Тэрээр 2012-2016 оны хооронд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.