ИЛХААНТ УЛС /1256-1353/ -ЫН ХААД, ТӨР ЗАХИРАГЧИД

оруулсан Алсын Хараа

 

Хулагу-ийн улс буюу Илхаант улсыг үндэслэгч нь Чингис хааны хүү Тулуй, Тулуйн хөвүүн Хүлэгү билээ. Илхаант улс бол Монголын эзэнт гүрний Их хаан Мөнхийн соёрхолоор байгуулагдсан улс юм. Илхаант улс гэдэг нь харьяат улс гэж ойлгогддог.

1. Хүлэгү хаан 1256 - 1265 он хүртэл 9 жил
2. Абага хаан / Хүлэгү хааны хүү/ 1265 - 1282 он хүртэл 17 жил 3 сар 17 өдөр
3. Тэкүдэр Ахмед султан /Абага хааны дүү/ 1282 - 1284 он хүртэл 2 жил 2 сар 13 өдөр
4. султан Аргун хаан /Абага хааны хүү/ 1284 - 1291 он хүртэл 7 жил
5. султан Гейхату хаан /Аргун хааны дүү/ 1291 - 1294 он хүртэл 3 жил 9 сар 12 өдөр
6. султан Байду хаан /Хүлэгү хааны ач/ 1295 он. 6 сар
7. султан Газан хаан /Аргун хааны хүү/ 1295 - 1304 он хүртэл 8 жил 8 сар
8. султан Мухаммад Харабанди Өлзийт хаан /Аргун хааны хүү/ 1304 - 1316 он хүртэл 12 жил 2 сар 15 өдөр
9. падишах Абу Саид Бахадур хаан /султан Харабандийн хүү/ 1317 - 1335 он хүртэл 19 жил
10. падишах Арвай хан /Ариг Буха Их хааны удам/ 1335 - 1336 оны хооронд 6 сар
11. падишах Муса хан /султан Байду хааны ач/ 1336 он. 4 сар
12. падишах Пир Хусейн Мухаммад хан /Хүлэгү хааны хүү Мөнхтөмөрийн удам/ 1336 - 1338 он хүртэл 2 жил
13. падишах Сати Бэхи /султан Харабандийн охин/ 1338 он. 9 сар
14. падишах Ильяс Сулейман хан /эцэг нь Сүхэ/ 1340 - 1344 он хүртэл 4 жил
15. эмир мэлиг Ашраф /Чобанид/ 1345 - 1358 он хүртэл 13 жил
16. падишах Берди Бек /Жочийн удам/ 1358 он 2 сар
17. Ахиджука /Чобанид/ 1359 он 1 жил
18. шейх Увейс Бахадур хан /Жалайрид/ 1360 - 1368 он хүртэл 8 жил.

Үүнд: Хорасанд өөрийгөө хаанд өргөмжилсөн Жочи Хасарын удмын Тугай Төмөрийг оруулсангүй.

Илхаант улсыг үндэслэгч Хүлэгү нь өөрийн том ах болох Монголын эзэнт гүрний Их хаан Мөнхийн зарлигаар хаан ширээнд өргөмжлөгдсөн юм.

Абага бол Хүлэгү хааны ууган хөвүүн болно.
Тэкүдэр султан бол Хүлэгү хааны 7- р хөвүүн юм.

Султан Аргун болон Гайхату нар нь Абага хааны хөвүүд билээ.

Султан Байду бол Хүлэгү хааны 5-р хөвүүн Тарагай хүү юм. Түүний эцэг Тарагай нь Монгол нутгаас Иран ирэх замд аянганд ниргүүлсэн гэдэг байна.

Харин султан Газан, түүний дүү Харабанди Өлзийт султан нар нь Аргун хааны хөвүүд болно. Султан Газан хаан бол 10 үндэстэний хэл мэддэг, эрдэмтэн хүн байсан гэдэг.

Өлзийт султаны хөвүүн нь султан Абу Саид баатар хаан юм. Түүнийг сүүлчийн биеэ даасан Илхаан байсан гэж үзэж болно.

Султан Арва хан буюу Ариг хаан. Арпа хан бол Монголын эзэнт гүрний 5- р Их хаан Ариг буха хааны удам юм. Түүнийг сайн удирдагч, их ухаалаг монгол байсан гэж Арабын түүхч бичсэн байдаг.

Султан Муса хан бол султан Байду хааны хүү Али Кипчакын хөвүүн юм. Муса хааны нэрийн өмнөөс Илхаант улсын төрийн бодит эрхийг түүний нагац ах болох Ойрадын Али падишах гэгч эмир ноён мэдэж байв.

Падишах Пир Хусейн Мухаммад хан бол Хүлэгү хааны хөвүүн Мөнхтөмөр, Мөнхтөмөрийн хөвүүн Анбарчи, Анбарчийн хөвүүн Есөнтөмөр, Есөнтөмөрийн хөвүүн Йол Кутлугийн хөвүүн юм. Түүний нэрийн өмнөөс төрийн хэргийг эмир шейх Хасан явуулж байв. Шейх Хасан бол Чингис хааны нөхөр Жалайрын Жочи Дармалагийн удам юм.

Падишах Сати бэхи бол султан Өлзийт хааны охин бөгөөд султан Абу Саид-ийн дүү юм. Төрийн бодит эрх мэдэл нь хүчирхэг эмирүүд болох хоёр Хасанд байв. Нэг нь Чингис хааны өрлөг ноён Сүлдүсний Сорхан Шарын удмын шейх Хасан Төмөрдаш, нөгөө нь өнөө Жочи Дармалагийн удмын Хасан бузург нар юм.

Тайлбар:

1. Би саяхан бүлгэмдээ Чингис хаанаас Лигдэн хутагт хаан хүртэлх Монголын төрийн хаад, захирагчидийн он дарааллыг бичиж оруулсан билээ. Энэ удаа 2 жилийн өмнө Илхаант улсын хаадын тухай бичиж оруулснаа ашиглав.
2. Дараа нь Жочийн улсын, Цагадайн улсын хаад, төр захирагчидийн тухай бичээд бүгдийг нэгтгэх нь зүйтэй юм гэж бодлоо, мэдээж хамгийн алдаа багатай хувилбараар гэсэн үг. Өмнөх постоо ч гэсэн явцын дунд засаж залруулаад явж байгаа.
3. Бүгдээрээ одооноос урсгалаараа явцгаах бус, бүтээлч байцгаая, ядаж Монголчуудынхаа түүхийн талаар цэгцтэй, зөв ойлголтой болцгоосон нь зөв биз дээ.

Бичсэн: Ю.Пүрэвдорж. 2019 оны 5-р сарын 5.

Анх 2017.05.16-нд бичсэн.

Сэтгэгдэл бичих