Зорилтот бүлгийн иргэдийг маргаашаас вакцины гурав дахь тунд хамруулна

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг сайжруулахаар зорилтот бүлгийн иргэдэд маргаашаас вакцины нэмэлт тунг тарихаар боллоо.

Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн, хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа.

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай аж.

Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна. Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх зорилтот бүлгийн иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж вакциндаа хамрагдах боломжтойг НОК мэдээлэв.

Сэтгэгдэл бичих