Урианхайн хязгаар буюу ТУВА-г Орост "алдаж" байгааг гэрчлэх ховор бичлэг

оруулсан Алсын Хараа

Энэ бичлэг бол Урианхайн хязгаар буюу ТУВА-г алдаж байгаа үеийн бичлэг юм.Оросууд ТУВА-г авах гэж Монголын засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж байгаа нь энэ бөгөөд Монголчууд Туваг тусгаар тогтнохыг зөвшөөрлөө гэдгийг баримтжуулж, Дэлхий нийтэд үзүүлэх зорилгоор бичлэг хийж авчээ.Хожимын өдөр гэрч болгох гэж АРХИВТ-аа хийсэн байснаас нь Ардын хувьсгалын түүхийг бичнэ гэж гуйж хувьлаж авсан нь энэ юм.Ер нь чухал хэлэлцээрүүдийн үр дүнг баталгаажуулахад Нотлох баримт болгох гэж бичлэг хийж авдаг байжээ.Уг бичлэгт Монголын талаас Гадаад яамны сайд Цэрэндорж, Сангийн сайд С.Данзан, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар, Богд хааны төлөөлөгч диполматч ван Ширнэндамдин нар байна.Мөн орчуулагчид, бичээч түшмэдүүд байна.Ширнэндамдин гуайд Орчуулж өгч байгаа сахалтай хүн Эрдэнэбатхан гэдэг хүн мөн шиг байна.Ширнэндамдин нь Гадаад яамны сайд асан Л.Эрдэнэчулуун гэдэг хүний дээд өвөг болдог юм гэсэн.Харин Цэрэндорж нь дээд шүүхийн шүүгч асан Амарсанаа гэдэг хүний авгайнх нь өвөг эцэг гэдэг байхаа. кккХөршүүдийн архиваас иймэрхүү бичлэг, зургууд олон гарах ёстой.ТЭД ТАМХИЙГ Ч БААГУУЛДАГ БАЙЖ ДЭЭ. ккк

Posted by Bayanaa Tatar on Tuesday, September 17, 2019

Энэ бичлэг бол Урианхайн хязгаар буюу ТУВА-г Орост алдаж байгаа үеийн бичлэг юм. Оросууд ТУВА-г авах гэж Монголын Засгийн газрын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж байгаа нь энэ бөгөөд Монголчууд Туваг тусгаар тогтнохыг зөвшөөрлөө гэдгийг баримтжуулж, Дэлхий нийтэд үзүүлэх зорилгоор бичлэг хийж авчээ.

Хожмын өдөр гэрч болгох гэж АРХИВТ-аа хадгалсан байсныг нь Ардын хувьсгалын түүхийг бичнэ гэж гуйж хувилж авсан нь энэ аж. Ер нь чухал хэлэлцээрүүдийн үр дүнг баталгаажуулахад Нотлох баримт болгох гэж бичлэг хийж авдаг байжээ.

Уг бичлэгт Монголын талаас Гадаад яамны сайд Цэрэндорж, Сангийн сайд С.Данзан, Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар, Богд хааны төлөөлөгч дипломатч ван Ширнэндамдин нар байна. Мөн орчуулагчид, бичээч түшмэдүүд хамт байна. Ширнэндамдин гуайд орчуулж өгч байгаа сахалтай хүн бол Эрдэнэбатхан гэдэг хүн юм. Ширнэндамдин нь Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууны дээд өвөг гэдэг.

Сэтгэгдэл бичих