Коронавируст халдварын 2414 тохиолдол бүртгэгдэж, 2332 хүн эдгэрлээ

оруулсан Алсын Хараа

Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 2414-өөр нэмэгдэж, 2332 хүн эдгэрлээ.

Улаанбаатар хотод 618, хөдөө орон нутагт 1796 иргэн халдвар авсныг бүртгэжээ.

Халдварын улмаас 13 033 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 7988 хүний биеийн байдал хөнгөн, 3786 нь хүндэвтэр, 1052 нь хүнд, 207 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин халдварын улмаас 15 832 иргэн өрхийн эмчээс заавар зөвлөмж аван гэрийн хяналтад байгаа аж.

Харамсалтай нь “Ковид-19” өвчнөөр гурван иргэн эндсэнээр манай улсад нас барагсдын тоо 927 болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих