Коронавируст халдварын 2433 тохиолдол бүртгэгдлээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2433 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.

Халдвар илэрсэн хүмүүсийн 850 нь Улаанбаатар хотод, 1552 нь орон нутагт, 31 нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдвартай 11 592 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  6772 нь хөнгөн,  3686 нь хүндэвтэр, 947 нь хүнд, 187 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1479 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 721, II тунд 2589, III тунд 3235, нийт 6545 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.8, II тунгийн хамралт 68.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2576 (21.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 51.179 (57.6 хувь), 16-17 насны 21.995 (64.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 67 мянга 391 хүн буюу зорилтот бүлгийн 63.5 хувь хамрагджээ.

Сэтгэгдэл бичих