Хятадад дагаар орохыг санаархсан түүхэн баримт

оруулсан Алсын Хараа

ХЯТАДАД ДАГАХ АВТОНОМИТ ГАДААД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БИЧИГ

Их Жунтан танаа өргөв.
Үг нийлэлдэн мэхийн гуйх явдлыг тодорхойлон гаргаж, хичээнгүйлэн өргөөд, гэгээнээр айлдахыг гуйхын учир, мэхийж хянавал, манай Монгол урьд Чин улсын Энх-Амгалангийн оноос (1691 он) нааш Дундад Засгийн газраа захирагдан 200 илүү он болтол санаа зорилт уулаас нийлэлцэн харилцан цөм маш энх түвшин байсан нь Төр Гэрэлтийн (1821-1850 он, А.Г) оноос эхлэн хуучин хуулийг хувьсган халснаар Монголын санаанд нийлэхгүй болон сэжиг таавар үүссэн ба эцсийн улиралд хүрмэгц түшмэл Шуувин засгийг явуулахад зүйг алдагдсанаар гаслан хорсол дэгдэж, гадаадын хүн бас хоорондоос нь завсардуулснаар ганцаар тогтнохын хувьсгал (1911 оны Үндэсний Эрх Чөлөөний хувьсгал, А.Г) үүсэхэд хүргэсэн бөгөөд Хиагт хотод гэрээ байгуулж, Гадаад Монгол өөрөө засах (автономит эрх)-ыг зөвшөөрснөөр дуусвар болгосонд Дундад засгийн газар (хятад) эзний эрх бий гэх нэрийг хоосон үлдээж, Гадаад Монгол мөн ч ашгийг хохирогдож, эрхийг алдагдсан бөгөөд, хэдэн жил өөрөө зассан ч мөн бүрэн бүтэн болох төгсгөлийг олсонгүй.
Өнгөрсөн хэргийг эрэгцүүлэн хянавал онц ихэд шүүрс алдалтайн дээр, ойрх онд Орос улсын дотоодын самуун Монголын хязгаарт халдварлан ирж, Орос нэгдсэн засгийн газаргүй учир гэрээ бичгийг (1915 оны гурван улсын Хиагтын гэрээ, А.Г) хамгаалж чадахгүй болов.......................................... Гадаад Монголын аж ахуй уулаас маш нимгэн, эдийн засгийн гачигдалтай тул тэгшлэн шийтгэх аргагүй. Зэвсэг ховор, цэрэг цөөн тул нийлүүлэн хэрэглэхэд зүдгүүртэй. Дундад засгийн газар батлан хамгаалах үүргийг хүлээсэн боловч дотоод, гадаадын боогдол ийнхүү болох тул, манай засгийн газраас энэ мэт учрыг тодорхой мэдээд ван, гүн, лам нарыг элсэн хуруулахад, цөм ойрх онд Дундад улсын сэжиг таавар бүрнээ устаж, санаа сэтгэл улам найрамдах болсон тул үүрд амгалан бүрэн бүтэн болохыг бодвол басхүү ГУЙН МӨРГӨЖ, ӨӨРӨӨ ЗАСАХ ЗАСГИЙН ГАЗРЫГ УСТГАН, урьдах Чин улсын хуучин хуулийг дахин олж, аливаа ЗАСГИЙН ЭРХИЙГ ХЭВЭЭР ДУНДАД ЗАСГИЙН ГАЗРАА НИЙЛЭЛДҮҮЛЭН нэгтгэн захиргаж, үнэн хүчээр туслан тэнхрүүлэхийг бүгдээр хичээж дотоод засгийг тэгшитгэн засаж, гадаад зовлонг тосон сэргийлэхэд тус болговол зохино...Богд Жавзундамба хутагт хаан танаа тодорхойлон айлтгасанд, чухам зохистой гэж зөвшөөрчээ...
...Дундад засгийн газар ба Гадаад Монголын эрх хэмжээний холбогдолыг Монгол газрын байдал дүрсийг журамлан шударга түвшинээр нэгэн болгон зөвлөлдөн тогтоож, хойчийг сайжруулах хууль зүйлийг ДУНДАД ЗАСГИЙН ГАЗРААС НЭГТГЭН ЗАХИРАХ ХЭРЭГТ харшлалгүй, монголчуудын санаанд тавтай нийлүүлэхийг гол болгон шийтгэвэл сая түмэн үед хүртэл энх түвшин болон сэжиг таавар өцөгдөхгүй (гарахгүй). Гадаад Монголд ашиг болон, мөн улс төрд (хятадын төрд, А.Г) буян болж, ТАВАН ТӨРӨЛ БҮГДЭЭР НАЙРАЛДСАН ҮНЭНИЙГ ИЛТГЭЖ БОЛНО...
...Иймийн тул өөрөө засах засгийн газрыг ҮГ НИЙЛЭЛДЭН ДУРТАЙ УСТГАЖ, УРДАХ ЧИН УЛСЫН ХУУЧИН ХУУЛИЙГ ДАХИН ХҮЛЭЭЖ, Дундад улсын засгийн газраас Гадаад Монголыг хүндэтгэн үзэх ба хойчийг сайжруулах хууль зүйлийг тогтоохыг гуйж, эл учрыг зүй нь өргөдөл бичиж хичээнгүйлэн өргөөд ГУЙХ нь ИХ ЖУНТАН ТОЛИЛОН ЗӨВШИЖ, ЗААН СУРГАХЫГ ТЭСГЭЛГҮЙ ЯАРАН ХҮЛЭЭЖ БУЙ. Үүний тулд хичээнгүйлэн өргөв.
1) Ерөнхийлөн шийтгэх сайд (ерөнхий сайд), дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, чин ван, шанзав БАДАМДОРЖ
2) Дэд сайд, дархан чин ван ПУНЦАГЦЭРЭН
3) Нягт билэгт бэйл, да лам ПУНЦАГДОРЖ
4) Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, хичээнгүй гүн ЦЭРЭНДОРЖ
5) Дэд сайд, далай чойнхор чин ван ЦЭДЭНСОДНОМ
6) Ачит ван ГОНЧИГДАМБА
7) Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, эрдэнэ чин ван ЖАМъЯНДОРЖ
8) Дэд сайд, эрдэнэ чин ван СЭЛНЭНДОЖИЛ
9) Эрдэнэ ван ПУНЦАГРАВДАН
10) Итгэмжит бэйс ЦОГТ-ОЧИР
11) Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд,шадар бэйс, лам ЛУВСАНБАЛДАН
12) Дэд сайд, бишрэлт ван ДОРЖЦЭРЭН
13) Сүжигт бэйс ДЭМЧИГВАНЖИЛ
14) Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, махасамади далай Сэцэн хан НАВААННЭРЭН
15) Дэд сайд, дайчин (Xөвчийн) жонон ван ЦОГБАДРАХ
16) Чин зоригт чин ван, лам ДАШДЭНДЭВ

Сэтгэгдэл бичих