Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байгаа.
Тус шүүхэд өнөөдрийн 10 цагт товлогдсон Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг КОВИД-19 цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.
Эргэн сануулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар