ЭМЯ: Covid-19 халдварын 1443 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барав

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.08.12) мэдээллийг танилцуулав.

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1443 тохиолдол батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 442, орон нутагт 1001 тохиолдол бүртгэгджээ. Харин зургаан хүн нас барсан байна.

  • Хөнгөн-5074
  • Хүндэвтэр-2735
  • Хүнд-780
  • Маш хүнд-177

Сүүлийн 24 цагийн байдлаар 8766 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1589 нь хүүхэд, 213 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих