Нэгдүгээр ангид элсэх хүүхдээ parent.edu.mn цахим хуудаст хандан бүртгүүлээрэй

оруулсан Алсын Хараа

2020-2021 оны Хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүдийг БШУЯ цахимаар бүртгэхээ мэдэгдсэн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 81 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орох тооцоо гарчээ.

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл 8-р сарын 16-25-ны хооронд явагдах бөгөөд хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид 1-р ангид элсэх хүүхдийнхээ урьдчилсан хуваарилалтыг www.parent.edu.mn хаягаар нэвтэрч баталгаажуулах юм байна.

www.parent.edu.mn цахим хуудаст хандан хүүхдээ бүртгэл хийлгэж баталгаажуулсанаар хүүхдийн анги, бүлэгт хуваарилалтууд хийгдэнэ. Бүртгэл наймдугаар сарын 26-нд дууссаны дараа 26-30-ны өдрүүдэд эцэг эхчүүдийн гар утсанд 1-р ангид элсэж буй хүүхэд нь аль сургуулийн, аль бүлэгт, хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл очих юм байна.

Мөн энэхүү вэб сайт руу байнга хандсанаар:

-Хүүхдийн өдөр тутмын хичээлийн ирц, үнэлгээний мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах,

-Хүүхдийн хичээлийн хуваарь болон судалж буй хичээл тус бүрийнгэрийн даалгаврын мэдээллийг хүлээн авах,

-Сургууль болон багшийн зүгээс зохион байгуулж буй олон нийтийн ажлын талаар мэдээлэл түргэн шуурхай, тогтмол хүлээн авах,

-Эцэг, эх багш хоорондын мэдээлэл солилцох боломж нээгдэх юм.

Сэтгэгдэл бичих