ЭМЯ: Covid-19 тохиолдлын тоо өчигдөр мянгаас буужээ

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээгээ өглөө. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 957 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1991 хүн эдгэрчээ.

Өчигдрийн шинжилгээний дүн сүүлийн таван сарын хугацаанд анх удаа хоногт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 1000-аас буурсныг харуулав.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 309 нь Улаанбаатар хотод , 648 нь орон нутагт илэрлээ. Мөн өдөр 41-60 насны хоёр, 61-80 насны нэг хүн Covid-19 халдварын улмаас нас баржээ. Монгол Улсад цар тахлын улмаас эндсэн хүний тоо 860-д хүрэв.

Сэтгэгдэл бичих