Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Говь" ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа.
КОВИД-19-ийн цар тахлын хөл хорио цээрийн нөлөөллөөр дэлхийн аялал жуулчлалын урсгал хумигдсантай холбоотойгоор хагас жилийн байдлаар тус компанийн дотоод борлуулалтын орлого 7 хувиар буурч 17.4 тэрбум төгрөг болжээ. Нийт борлуулсан бүтээгдэхүүний өртөг 21.8 тэрбум төгрөг болсноор татварын дараа 19.7 тэрбумын алдагдалтай ажилласан байна.
"Говь" ХК Монголын Хөрөнгийн биржид "Цан цохих" үйл ажиллагааг энэ онд зохион байгуулж, нийт1500 ажилтнаа хөрөнгө оруулагч болгох зорилгоор тэднийг хувьцаагаар урамшуулах хөтөлбөрийг албан ёсоор зарлан хэрэгжүүлж байна.
Хэрэглэгчдэд хоёр талт пальтог илүү сонголттой болгох зорилгоор жин хөнгөрүүлсэн драп шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлжээ. Гадаадад 11 онлайн дэлгүүр, салбар 1 дэлгүүр, франчайзын 27 дэлгүүрийг олон улсын зах зээлд ажиллуулж байна. Олон улсын онлайн зах зээлийг өргөжүүлэх үүднээс олон улсын брэндийн стратеги, дижитал маркетинг чиглэлээр олон улсын тэргүүлэх "" компанитай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Тайлангийн бүрэн эхийг Энд дарж үзнэ үү.