ЭМЯ: 1178 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.08.05) мэдээллийг танилцуулав.

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1178 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 361, орон нутагт 817 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас гурван хүн нас барлаа.

  • Эдгэрсэн-2047
  • Хөнгөн-6037
  • Хүндэвтэр-2536
  • Хүнд-848
  • Нэн хүнд-190

Сүүлийн 24 цагийн байдлаар 9611 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1576 нь хүүхэд, 324 нь жирэмсэн эх эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих