"Токио 2020" Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн -87 кг жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 4 дүгээр байрт орлоо.
Манай тамирчин огцом өргөлтөөр 110 кг-ыг амжилттай өргөсөн. Түлхэлттэй өргөлтөд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн оролдлогоор 145 кг-ыг захиалж өргөөөд амжилтгүй болсноор хүрэл медалийн үзүүрээс атгаад алдав. Харин энэ амжилтаараа хүндийг өргөлтийн энэ жинд хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харууллаа.
Эмэгтэйчүүдийн -87 кг жингийн дүн:
- Ван Жоу Юу (БНХАУ) 120 кг+150 кг=270 кг
- Т.Салазар (Эквадор) 113 кг+150 кг=263 кг
- С.Фегуэро (Доминикан) 116 кг+140 кг=256 кг
- М.Анхцэцэг 110 кг+142 кг=252 кг