ОХУ АИ-95, АИ-98 шатахууны экспортоо есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарлахаар болжээ

оруулсан Алсын Хараа

ОХУ-д бензиний үнэ өсч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэжээ. Энэ тухай өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Монгол Улс шатахууны нийт импортын 93 гаруй хувийг ОХУ-аас, 4.6 орчим хувийг БНСУ, 2 хувийг БНХАУ, үлдсэнийг бусад улсаас импортлодог. Тиймээс ОХУ-аас гарч байгаа шийдвэрийг дагаад шатахууны хомсдол бий болж магадгүй учраас Ашигт малтмал, газрын тосны газар боломжтой гарцуудыг судалж байна гэв.

Сэтгэгдэл бичих