“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар, Вьетнамын Нгуен Ван Донгтой олимпын ринг дээрх 2 дахь тулаанаа хийж 5:0-ээр яллаа.
Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга /2018/, Ази тивийн 2021 оны аварга, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Вьенамын тамирчинг 3 үеийн турш илт илүүрхэн яллаа.
Тэрбээр эхний тоглолтонд нэлээд хөшүүн байсан бол өнөөдөр маш хөнгөнхөн, хурдтай, хүчтэй тэсрэлттэй цохилттой байгаа нь түүний бие, сэтгэл тайвширч форумдаа орсон гэдэг нь тодорхой байлаа.
Манай тамирчин 8 дугаар сарын 1-нд медалийн төлөө тоглох бөгөөд дараагийн учраа нь Оросын үндэсний олимпын хорооны /ОХУ/ тамирчин Альберт Батыргазиев байх юм.