БНСУ-ын телевиз Италийг пиццагаар дүрсэлсэндээ хүлцэл өчжээ

оруулсан Алсын Хараа

 Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр Итали улсыг пиццагаар, Румын улсыг Дракулагаар, Украин улсыг Чернобилийн зургаар дүрсэлсэн БНСУ-ын “MBC” телевиз үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлснийхээ төлөө хүлцэл өчжээ.

Үзэгчид тэдгээр тайлбарыг “доромжилсон”, “тохуурхсан” утгатай хэмээн шүүмжилсэн байна. Үүнтэй холбогдуулан “MBC” телевизийн зүгээс, “Үзэгчдэд улс орнуудыг амар хялбар байдлаар танилцуулахыг хичээсэн боловч “уучилшгүй алдаа” гаргалаа” хэмээн мэдэгджээ.

“MBC” Олимпын найрамдал, эв нэгдлийн үнэ цэнд сэв суулгасанд хүлцэл өчье. Миний бие толгой гудайлган гүнээ хүлцэл өчиж байна. Цаашид “MBC” өөр алдаа гаргахгүйн төлөө бүхий л хүчин чадлаа дайчлан хичээнгүйлэн ажиллах болно" гэж тус телевизийн гүйцэтгэх захирал Пак Сон Же өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих