“Токио-2020” 3уны олимпын XXXII наадамд оролцож буй Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж үзэж Монголын багаа дэмжлээ.
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичигийн дарга Андреас Загилис, Ерөнхий сайдыг хүндэтгэн энэ үеэр хүрэлцэн ирж хамтдаа тоглолтыг үзсэн байна.
Тоглолт үзсэн уулзалтын үеэр ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурдаж манай Ерөнхий сайдад баяр хүргэлээ.
Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэр “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпын наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” хэмээн онцлон хэллээ.
Ташрамд дуулгахад, өчигдөр “Токио-2020” олимпын наадмын 3х3 төрлийн өөрийн үндэсний багийн тоглолтуудыг Францын Ерөнхийлөгч Э.Макрон /Emmanuel Macron/, АНУ-ын Тэргүүн хатагтай Ж.Байден /Jill Biden/, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда /Andrej Duda/ нар ирж үзжээ.