Өнөөдөр "Бүдокан" ордонд болж буй "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж буй М.Уранцэцэг олимпын хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костатай хүч үзэн, өчих мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү жүдо бөхөөр гаргасан амжилтаараа Гиннесийн номонд бичигдсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг Токиогийн олимпын хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан гайхалтай амжилт үзүүллээ.
Украины жүдоч Дарья Белодед хүрэл медалийн төлөө Израил улсын жүдоч Шира Ришони /Shira HIRA Rishkny/-той барилдаж яллаа.
Энэ жингийн аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Фуна Тонаки, Косовогийн Дистриа Красники нарын дунд өрнөж, жүдоч Д.Красники, Японы шилдэг жүдочийг нутгийн дэвжээн дээр нь вазари үнэлгээгээр ялснаар Токиогийн олимпын алтан медалийг өөрийн эх орондоо авчирлаа.