Монголын байт харвааны тамирчид 1260 оноо цуглуулж, 64 орноос 27 дугаар байрт жагслаа хэмээн Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан мэдээллээ.
Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн явагдаж дууссан бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Отгонболд 646 оноотой, 54 дүгээр байрт жагсав.
Тэргүүн байрт БНСУ-ын тамирчин Ким Жэ Док шалгарч, хоёрт АНУ-ын тамирчин Брэди Эллисон, гуравт БНСУ-ын тамирчин О Жин Хьёк нар удаалжээ. Манай тамирчин Б.Отгонболд энэ сарын 27-нд Хятадын тамирчинтай өрсөлдөнө.
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй байт харвааны ганцаарчилсан төрлүүд мөн холимог багийн төрлүүд явагдлаа. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын оноог нийлүүлэн холимог багийн оноог гаргахад Монголын тамирчид нийлээд 1260 оноо цуглуулжээ.